2026 оны 11-р сарын 03
6 удаа уншсан
Хөдөлмөрийн хууль
"Ажил олгогчийн анхаарах асуудал | №08"
АЖИЛТНЫ НУУЦ ХАДГАЛАХ ҮҮРГИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ?
Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн мэдээлэл болон бусад нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах шаардлага гардаг. Иймд ажил олгогч нууц хадгалах үүргийг хөдөлмөрийн харилцаанд хэрхэн тусгаж, хэрэгжүүлэхээ тодорхой зохицуулах нь чухал.
"Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд" ажилтны нууц хадгалах үүргийг дараах байдлаар зохицуулсан.
1. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт нөхцөл тусгах
Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтан болон шаардлагатай гэж үзсэн бусад ажилтантай харилцан тохиролцож, нууц хадгалах нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж болно.
2. Дагалдах гэрээ байгуулах
Нууц хадгалахтай холбоотой нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгахын зэрэгцээ дагалдах гэрээ байгуулж зохицуулах боломжтой.
3. Байгууллагын дотоод журмыг батлах
Ажил олгогч байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг баталж болно. Ингэснээр ажилтнууд нууц мэдээлэлтэй хэрхэн харьцах, ямар шаардлага мөрдөхийг байгууллагын хэмжээнд зохицуулах боломж бүрдэнэ.
Ажил олгогч юуг анхаарах вэ?
- Нууц хадгалах нэмэлт нөхцөлд хамруулах ажилтныг ажлын чиг үүрэг, шаардлагад үндэслэн тодорхойлох;
- Нэмэлт нөхцөлийг ажилтантай харилцан тохиролцох;
- Хөдөлмөрийн гэрээ эсхүл дагалдах гэрээний аль хэлбэрээр зохицуулахаа шийдэх;
- Байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах дотоод журмыг баталж, холбогдох ажилтнуудад танилцуулах.
Нууц хадгалах үүргийг зөвхөн гэрээнд тусгаад орхих бус, байгууллагын дотоод журамтай уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй.
Хуулийн үндэслэл:** Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйл.
Ажил олгогч Та дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэргэжлийн зөвлөгөө авах бол манай холбоонд хандаарай.
Утас: 11-325635, 11-326445, 11-314579
Цахим шуудан: info@monef.mn