2026 оны 11-р сарын 03 8 удаа уншсан

АВЛИГЫН ЭРСДЭЛ БА КОМПЛАЕНСЫН ЦАХИМ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ

АВЛИГЫН ЭРСДЭЛ БА КОМПЛАЕНСЫН ЦАХИМ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
Байгууллагынхаа авлигын эрсдэлийг тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, журам, дотоод хяналтын тогтолцооны өнөөгийн түвшнээ үнэлэх боломжтой боллоо.
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ноос ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан “Авлигын эрсдэл ба комплаенсын цахим өөрийн үнэлгээ”-г нэвтрүүлж байна.
Цахим үнэлгээний давуу тал:
-40 асуултад хариулж, байгууллагынхаа нөхцөл байдлыг үнэлнэ.
-Авлигын эрсдэл болон комплаенсын тогтолцоог тус тусад нь тодорхойлно.
-Үр дүнг үнэлгээ дуусмагц шууд харна.
-Байгууллагын мэдээлэл, нэр, регистрийн дугаар шаардахгүй.
-Үнэлгээний үр дүнд үндэслэн сайжруулах шаардлагатай чиглэлээ тодорхойлох боломжтой.
Ажил олгогч Та байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга, хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай.
🔗 Цахим үнэлгээнд хамрагдах: https://tinyurl.com/m257n29k болон зураг дээрх QR уншуулж хамрагдана уу.
Энэхүү санаачилга нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Зорилт 4-ийн хүрээнд хувийн хэвшлийн шударга, хариуцлагатай, ил тод засаглалыг дэмжих, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна.
МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО