2026 оны 11-р сарын 05 7 удаа уншсан

АЖИЛ ОЛГОГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА! Хүртээмжтэй ажлын байр “БЭРХШЭЭЛИЙГ БИШ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХЭЭС ЭХЭЛНЭ”

АЖИЛ ОЛГОГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА! Хүртээмжтэй ажлын байр “БЭРХШЭЭЛИЙГ БИШ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХЭЭС ЭХЭЛНЭ”
Тэгш тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” (MDLI-2)-ийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна.
Сургалт, хэлэлцүүлгийг хүний эрхийн активист, сургагч багш Б.Болороо чиглүүлэн ажиллана. Болороо Буянжаргал
🎯 Энэхүү арга хэмжээгээр:
✅ Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ.
✅ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай танилцана.
✅ Сонсголгүй хүний соёл, харилцааны онцлог, ажлын байрны хүртээмжийн талаар суралцана.
✅ Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглаж үзнэ.
✅ Сонсголгүй ажилтан, ажил олгогчдын сайн туршлагаас суралцаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хамтран хэлэлцэнэ.
📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 27
🕣 Цаг: 08:30–15:00
📍 Хаана: Улаанбаатар зочид буудал (Баянзүрх танхим)
👥 Хамрах хүрээ: Ажил олгогчид, аж ахуйн нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд
📝 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС:
[https://docs.google.com/.../1FAIpQLScV.../viewform... ]
📞 Холбоо барих: 88650701
Хүртээмжтэй ажлын байр бол сонсголгүй ажилтныг өөрчлөх тухай биш, харин хүн бүрийн ур чадварыг үнэлж, тэгш оролцох боломжийг бүрдүүлэх тухай юм.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!
Зохион байгуулагч: Тэгш тусгал ТББ, MDLI-2 төсөл
Хамтран зохион байгуулагч: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо