Ажил олгогч, Эздийн эрх ашгийг хамгаалж, бизнесийн үйл ажиллагааг дэмжих.
Холбоонд нэгдэх →Сүүлийн үеийн мэдээ
Бүгдийг үзэх →
Мэндчилгээ
Эрхэм хүндэт ажил олгогчид, бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд та бүхэндээ Монгол Улсад хувийн хэвшил үүсч хөгжсөний 36 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Нийгмийн түншлэлийн хойд бүсийн сургалт, зөвлөгөөнд оролцлоо
МҮЭХ, ФРЕДРИХ ЭБЕРТИЙН САНТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ "ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛАХ, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ" СЭДЭВТ БҮСЧИЛСЭН СУРГАЛТЫН ХОЙД БҮСИЙН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ОРХОН АЙМАГТ 2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР ЭХЭЛЛЭЭ. Уг сургалт, зөвлөгөөнд МАОЭНХ-ны Гүйцэтгэх захирал Р.Ганхуяг оролцож, "Аж ахуйн нэгж, байгууллагын өнөөгийн байдал ба хөдөлмөрийн зах зээл" сэдэвт илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариуллаа
АЖИЛ ОЛГОГЧ, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДЫГ УРЬЖ БАЙНА! Хүртээмжтэй ажлын байр “БЭРХШЭЭЛИЙГ БИШ, ЧАДВАРЫГ ҮНЭЛЭХЭЭС ЭХЭЛНЭ”
Тэгш тусгал ТББ-ын хэрэгжүүлж буй “Монголын сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” (MDLI-2)-ийн хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоотой хамтран ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, хүний нөөцийн ажилтнуудад зориулсан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сургалт, хэлэлцүүлгийг хүний эрхийн активист, сургагч багш Б.Болороо чиглүүлэн ажиллана. Болороо Буянжаргал 🎯 Энэхүү арга хэмжээгээр: ✅ Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлнэ. ✅ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай танилцана. ✅ Сонсголгүй хүний соёл, харилцааны онцлог, ажлын байрны хүртээмжийн талаар суралцана. ✅ Монгол дохионы хэлний цахим толь бичгийг ашиглаж үзнэ. ✅ Сонсголгүй ажилтан, ажил олгогчдын сайн туршлагаас суралцаж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодит шийдлүүдийг хамтран хэлэлцэнэ. 📅 Хэзээ: 2026 оны 11 дүгээр сарын 27 🕣 Цаг: 08:30–15:00 📍 Хаана: Улаанбаатар зочид буудал (Баянзүрх танхим) 👥 Хамрах хүрээ: Ажил олгогчид, аж ахуйн нэгжийн удирдлага, хүний нөөцийн ажилтнууд 📝 БҮРТГҮҮЛЭХ ХОЛБООС: [https://docs.google.com/.../1FAIpQLScV.../viewform... ] 📞 Холбоо барих: 88650701 Хүртээмжтэй ажлын байр бол сонсголгүй ажилтныг өөрчлөх тухай биш, харин хүн бүрийн ур чадварыг үнэлж, тэгш оролцох боломжийг бүрдүүлэх тухай юм. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна! Зохион байгуулагч: Тэгш тусгал ТББ, MDLI-2 төсөл Хамтран зохион байгуулагч: Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
АВЛИГЫН ЭРСДЭЛ БА КОМПЛАЕНСЫН ЦАХИМ ӨӨРИЙН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
Байгууллагынхаа авлигын эрсдэлийг тодорхойлж, авлигаас урьдчилан сэргийлэх бодлого, журам, дотоод хяналтын тогтолцооны өнөөгийн түвшнээ үнэлэх боломжтой боллоо. Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо (МАОЭНХ)-ноос ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулан “Авлигын эрсдэл ба комплаенсын цахим өөрийн үнэлгээ”-г нэвтрүүлж байна. Цахим үнэлгээний давуу тал: -40 асуултад хариулж, байгууллагынхаа нөхцөл байдлыг үнэлнэ. -Авлигын эрсдэл болон комплаенсын тогтолцоог тус тусад нь тодорхойлно. -Үр дүнг үнэлгээ дуусмагц шууд харна. -Байгууллагын мэдээлэл, нэр, регистрийн дугаар шаардахгүй. -Үнэлгээний үр дүнд үндэслэн сайжруулах шаардлагатай чиглэлээ тодорхойлох боломжтой. Ажил олгогч Та байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж, авлигаас урьдчилан сэргийлэх, шударга, хариуцлагатай бизнесийн орчныг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулаарай. 🔗 Цахим үнэлгээнд хамрагдах: https://tinyurl.com/m257n29k болон зураг дээрх QR уншуулж хамрагдана уу. Энэхүү санаачилга нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Зорилт 4-ийн хүрээнд хувийн хэвшлийн шударга, хариуцлагатай, ил тод засаглалыг дэмжих, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чиглэж байна. МОНГОЛЫН АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
Хөдөлмөрийн хууль
"Ажил олгогчийн анхаарах асуудал | №08" АЖИЛТНЫ НУУЦ ХАДГАЛАХ ҮҮРГИЙГ ХЭРХЭН ЗОХИЦУУЛАХ ВЭ? Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа байгууллагын үйл ажиллагаа, бизнесийн мэдээлэл болон бусад нууцад хамаарах мэдээлэлтэй танилцах шаардлага гардаг. Иймд ажил олгогч нууц хадгалах үүргийг хөдөлмөрийн харилцаанд хэрхэн тусгаж, хэрэгжүүлэхээ тодорхой зохицуулах нь чухал. "Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд" ажилтны нууц хадгалах үүргийг дараах байдлаар зохицуулсан. 1. Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт нөхцөл тусгах Ажил олгогч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй ажилтан болон шаардлагатай гэж үзсэн бусад ажилтантай харилцан тохиролцож, нууц хадгалах нэмэлт нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгаж болно. 2. Дагалдах гэрээ байгуулах Нууц хадгалахтай холбоотой нөхцөлийг хөдөлмөрийн гэрээнд тусгахын зэрэгцээ дагалдах гэрээ байгуулж зохицуулах боломжтой. 3. Байгууллагын дотоод журмыг батлах Ажил олгогч байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах журмыг баталж болно. Ингэснээр ажилтнууд нууц мэдээлэлтэй хэрхэн харьцах, ямар шаардлага мөрдөхийг байгууллагын хэмжээнд зохицуулах боломж бүрдэнэ. Ажил олгогч юуг анхаарах вэ? - Нууц хадгалах нэмэлт нөхцөлд хамруулах ажилтныг ажлын чиг үүрэг, шаардлагад үндэслэн тодорхойлох; - Нэмэлт нөхцөлийг ажилтантай харилцан тохиролцох; - Хөдөлмөрийн гэрээ эсхүл дагалдах гэрээний аль хэлбэрээр зохицуулахаа шийдэх; - Байгууллагын нууц хадгалах, нууцтай харьцах дотоод журмыг баталж, холбогдох ажилтнуудад танилцуулах. Нууц хадгалах үүргийг зөвхөн гэрээнд тусгаад орхих бус, байгууллагын дотоод журамтай уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй. Хуулийн үндэслэл:** Хөдөлмөрийн тухай хуулийн 74 дүгээр зүйл. Ажил олгогч Та дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөлмөрийн харилцаатай холбоотой мэргэжлийн зөвлөгөө авах бол манай холбоонд хандаарай. Утас: 11-325635, 11-326445, 11-314579 Цахим шуудан: info@monef.mn